Залуусаа сонсох өдрийг Хөх толгой багаас эхлүүлэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-15 10:56:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 8,9,10 сарыг залуучуудын хөгжлийг дэмжих сар болгон зарлаж тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна.

Залуучуудын хөгжил хамгааллыг дэмжих, тэдний оролцоотой тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг тодорхойлон шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой "Залуусаа сонсох өдөр" үйл ажиллагааг алслагдсан баг болох Хөх толгойгоос эхэллээ.  Энэ үеэр 23 өрхийн 50 залуусын санал бодлыг сонсож санал асуулга авсан бөгөөд сэтгэл зүйчийн зөвлөгөөг газар дээр нь үзүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчилж, асуудлаа шийдвэрлүүлэх талаар хэнд, яаж хандах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэжээ.



Холбоотой мэдээ