“ByteDance” компани “Microsoft”-ын саналаас татгалзжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-09-14 09:50:12

НЬЮ-ЙОРК. /CNN/. БНХАУ-ын “ByteDance” компани “TikTok” нийгмийн сүлжээнийхээ АНУ дахь үйл ажиллагааг манай компанид худалдахгүй гэдгээ мэдэгдсэн гэж “Microsoft” компани мэдээлэв.


“Манай санал “TikTok”-ийн хэрэглэгчдэд хэрэгтэйгээс гадна үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаална гэдэгт бид итгэлтэй байсан. Бид энэхүү үйл ажиллагааг явуулахын тулд аюулгүй байдал, хувийн мэдээлэл, цахим аюулгүй байдлыг хамгаалж, буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх өндөр стандартад нийцсэн үйлчилгээг хүргэхийн тулд ихээхэн өөрчлөлтийг хийх байсан юм. Бид наймдугаар сард хийсэн мэдэгдэлдээ энэ талаар тодорхой дурдсан” гэж “Microsoft” компани мэдээлжээ.


ByteDance” болон “TikTok”-оос энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ