Газар тариалангийн бүс нутгаар цас орно

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-09-14 17:42:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар бороо, цас хайлмагтан орж, сэрүүсэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

2020 оны 9 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, 16-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

                                                             

Холбоотой мэдээ