Гэмтлийн үеийн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-14 20:50:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ард иргэдэд гэмтлийн үеийн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.  

Нэгдсэн эмнэлэгт "Гэмтлийн тусламж үйлчилгээг орон нутагт өргөжүүлэх" төслийн хүрээнд CRM рентген аппарат болон бусад чөмөгт ясны багажуудаар бүрэн хангагдсан гэмтлийн мэс заслын өрөөг тохижуулсан байна. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд  гэмтлийн эмч нарыг төрөлжсөн нарийн мэргэжлээр үе шаттайгаар мэргэшүүлэн сургаж байна.

Үүний үр дүнд 2020 онд дунд чөмөгний товгор болон хүзүүний хугарлыг хадах DHS хагалгааг 3 удаа, өвдөгний үе солих хагалгааг 7 удаа, арьс нөхөх хагалгааг 2 удаа, дунд чөмөгний түгжээт хадааст хагалгааг 5 удаа, бугалганы түгжээт хадааст хагалгааг 2 удаа, түлэнхийн сорви засах хагалгааг 1 удаа, төрөлхийн согог заслын хагалгааг 1 удаа тус тус амжилттай хийсэн байна.


Холбоотой мэдээ