Оны эхний найман сарын байдлаар 1000 орчим эх амаржжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-15 09:28:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 968 эх амаржжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 48-аар өссөн байна.


Нийт төрөлтийн 92 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 538 эх сумаас ирж төрсөн нь тус эмнэлэгт төрсөн эхийн 60.4 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ. Энэ оны эхний найман сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 848 эх хамрагдсан ба 88.6 хувь нь эхний гурван сартайд, 10.8 хувь нь 4-6 сартайд, 0.6 хувь нь долоо ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Тус аймагт эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол байхгүй. 

Түүнчлэн аймгийн хэмжээнд 976 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хүүхдээр буюу 4.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 502 буюу 51.4 хувь нь хүү, 474 буюу 48.6 хувь нь охин байна. Тэдгээр хүүхдийн 6.1 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай аймгийн ЭМГ-аас онцлон танилцуулсан юм.


Холбоотой мэдээ