ӨНӨӨДӨР: "Азийн хөгжлийн төлөв" тайланг танилцуулна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-09-15 07:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Баянхошуу” бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх гарц шийдэл" хэлэлцүүлэг болно. Утас: 9932-4939

10.00 цагт IFC Mongolia байгууллагын хурлын танхимд Монголын банкны холбоо, Олон улсын санхүүгийн корпораци хамтран бичил, ЖДБ эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэх, Зээлийн хүүг бууруулах стратегийн зарим заалт хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлнэ.

11.00 цагт Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв" тайланг албан ёсны фейсбүүк хуудсаараа шууд дамжуулан танилцуулна.

12.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын “АЛТАН НОМ”-ын нээлт болно.Утас: 99080501

14.00 цагт Барилгын политехник коллежид МСНЭ, ХНХЯ хамтран “Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах нь” сургалт зохион байгуулна. Утас: 90106600

16.00 цагт Новотел зочид буудлын хурлын танхимд Швейцарын хөгжлийн агентлаг, Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны яам хамтран хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийн II шатны нээлт болно.

Холбоотой мэдээ