Төв захын орчны тохижилтыг хийж эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-17 13:36:24
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төв захын үйлчлүүлэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс автомашины зогсоол, талбайн тохижилтын ажлыг эхлүүллээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан төв захын нөхцөл байдалтай танилцах үеэрээ тус захын нөхцөл байдлыг сайжруулах үүднээс автомашины талбайн зогсоолыг тохижуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төв захын таксины зогсоол, түүхий эд, баруун бүсийн ард талын зогсоолын шороо чулууг зайлуулж байна. Ийнхүү замыг цардмалжуулж, гэрэлтүүлэг камержуулалтыг тус тус хийх аж.
Уг төлөвлөгөөний дагуу тус захын автомашины талбайн зогсоолуудын талбайн тэгшилгээг хийж, замын хашлага бордюрийг тавьж эхэллээ.
Холбоотой мэдээ