Уурын зуухнууд энэ сарын 15-наас халаалтаа өгч эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-17 16:21:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт есдүгээр сарын 15-наас зарим уурын зуухнууд халаалтаа өгч эхэллээ.
Өмнө нь 10 дугаар сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл халаалт өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд цаг агаарын байдалтай холбогдуулан 15 хоногийн өмнө ийнүү өгдөг болоод байгаа юм. Мөн байдлыг харгалзан, хавар халаалтыг зогсоох өдрийг хойшлуулах эсэхийг шийдэх аж.

Халаалт өгч жигдрэх энэ өдрүүдэд орон сууцны нийт оршин суугчдыг холбогдох бэлтгэлээ базааж, гэрээ эзэнтэй байлгахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Баянхонгор аймгийн төвд энэ онд 11 уурын зуух ажиллаж албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангана.

Холбоотой мэдээ