Шүдний эмч нар “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-17 09:23:42

Хэнтий /МОНЦАМЭ/ О.Түмэндэмбэрэл захиралтай “Аз Дентал” эмнэлгийн хамт олон Бор-Өндөр сумын  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэх “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянд нэгджээ.

Тус эмнэлгийн хамт олныг Д.Магсаржав захиралтай “Dental house” эмнэлгийн хамт олон урьсан бөгөөд хоёр өдрийн турш тухтай ажиллах ажлын байр, халуун хоол цай, ая тухтай амрах орчноор хангажээ.

Сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан шүдний эмч нар "Бусдад тусалсны тѳлѳѳ таны, бидний ѳѳдѳѳс чин сэтгэлээсээ баярлаж, талархан харах тэр харц шиг гайхамшигтай сайхан нь энэ амьдралд үгүй. Олон олон үйлдэл мартагддаг гэлээ ч бяцхан үрс, тэдний аав ээж нарын БАЯРЛАЛАА эмчээ гэх тэр дуу хоолой хэзээ ч мартагдахгүй" хэмээн ярьж байсан юм.

Холбоотой мэдээ