Эл өдөр туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-09-17 07:09:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 9 дүгээр сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, Харцага одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ