Арт терапи гэж юу вэ?

Монголын мэдээ | Боловсрол
sodonizm@gmail.com
2020-09-17 16:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоог Австрали улсад арт терапи буюу урлагийн сэтгэл засалч мэргэжлээр төгссөн анхны оюутнууд санаачлан 2017 онд байгуулж байжээ. 


Энэ чиглэлийн сэтгэл засалч нь сэтгэл зүйг бүтээлч үйл ажиллагаатай хослуулан тухайн хүн өөрт тулгамдаад байгаа асуудлыг хэвшмэл явагддаг ярианы бус аргаар илэрхийлж, нөөц боломжоо илрүүлсний үндсэн дээр амьдралдаа өөрчлөлт хийхэд нь чиглүүлдэг мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл, асуудалтай байгаа хүн өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үгэн бус аргаар буюу урлагийн төрөл, хэрэгслүүдээр дамжуулан илэрхийлж байхдаа өөрөө хийх, шийдвэр гаргах боломжоо олж авдгаараа онцлогтой юм.


Үйлчилгээний хувьд сэтгэл зүйн зөвлөгөөнөөс ялгаатай нь урлагийн төрөл, хэрэгслүүдийг оновчтой ашиглаж тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхэд сэтгэл зүйч хамтран ажилладаг байна.


Арт терапи сэтгэл заслаар үгээр илэрхийлэх боломжгүй болсон нөхцөлд сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ аюулгүйгээр илэрхийлэх, өөртөө төрж байгаа эерэг, сөрөг мэдрэмжээ ойлгох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, сөрөг дадал зуршлаа өөрчлөхөд нөлөөлөх ач холбогдолтой аж.

 

 

Холбоотой мэдээ