Өмнөх оныхтой харьцуулахад гэмт хэрэг цөөрчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-17 17:59:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар ЦЕГ-т 18 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 5120 хэргээр буюу 22.1 хувиар багассан дүн юм.


Бүс нутгаар нь авч үзвэл, баруун бүсэд 12.3 хувиар, хангайн бүсэд 18.4 хувиар, төвийн бүсэд 15 хувиар, зүүн бүсэд 25 хувиар гэмт хэрэг багасжээ.

Нийт гэмт хэрэг буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилан, дээрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, хөрөнгө завших, хүчингийн гэмт хэрэг цөөрсөн нь голлох нөлөө үзүүлжээ.


Гэмт хэргийн улмаас 108.7 тэрбум тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 37.7 тэрбум төгрөг болж, өмнөх онд учирсан хохирлын хэмжээ 34 тэрбум төгрөгөөр буурч, нөхөн төлүүлсэн хохирол 7.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Дээр дурдсан хэргүүдээс онцолбол, гэр бүлийн хүчирхийлэл 750 гэмт хэргийн 10 хувь нь буюу 75 хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээр, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж зүйлчлэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийг өмнөх сарынхтай харьцуулахад 140 хэргээр буюу 65.1 хувиар буурчээ.

Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн зөрчил өссөн үзүүлэлттэй байна.  

 


Холбоотой мэдээ