Олон улсын Найрамдал төвд “Хүүхэд бүр цэцэрлэгт” сэдэвт сургалт боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-18 12:47:15

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчид, Боловсрол соёл урлагийн газар, аймгийн ЗДТГ хамтран “Хүүхэд бүр цэцэрлэгт” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 15-ны өдөр Олон улсын Найрамдал төвд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Боловсрол шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Л.Отгонсүрэн, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, Нийгмийн бодлогын хэлтсийн удирдлагууд, БСУГ-ын СӨБ-ын багш ажилчид, ИТХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болон 27 сумын цэцэрлэгийн багш нар, аргазүйч нарын төлөөлөл оролцож байна.

Энэхүү зөвлөгөөнөөр сургуулийн өмнөх боловсролын багш удирдлагуудад тулгамдаж буй асуудал, багш нарт мэдээ мэдээлэл өгөх зорилготой аж. Мөн аймгийн ИТХ-аас баталсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөрийн хэрэгжилт явцын тайланг хэлэлцэж байгаа бөгөөд энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш нар харилцан хоорондоо туршлага солилцох, арга туршлагаас хуваалцаж байгаа юм. 

Төв аймгийн хэмжээнд төрийн өмчийн 41, төрийн бус өмчийн найман цэцэрлэгт хамран сургах тойргийн 3-5 насны 4598 хүүхэд суралцаж байна.


Холбоотой мэдээ