Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэд захидал илгээлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-18 07:36:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Сүга Ёшихидэд баяр хүргэж, захидал илгээлээ.


Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ