Аймгийн ИТХ-ын сонгуульд 96 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-18 12:26:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн 39 мандаттай. Одоогоор нам, эвсэл, бие даагчдаас 96 хүн сонгуульд өрсөлдөхөөр аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлжээ.

Тодруулж хэлбэл, аймгийн Монгол ардын намын хорооноос 39, Ардчилсан намаас 39, Монгол ардын хувьсгалт намаас 13, бие даагчдаас 5 хүн бүртгүүлсэн байна. ШИНЭ нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч нэр дэвшүүлээгүй, Ардчилсан намыг дэмжин оролцохоо мэдэгдсэн аж. 

Энэ сарын 20-ны өдрийг хүртэл шаардлага хангаагүй иргэдийг нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа явуулах тул дээрх тоо нэмэгдэх боломжтой.

Аймгийн Сонгуулийн хороо хуулийн дагуу нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-ны өдөр гардуулна.

Холбоотой мэдээ