Нийтийн тээврийнхэн цагт 35800 төгрөгийн татаас авдаг

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-18 13:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг ШӨХТГ-аас онцлов. 

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай өнөөдөр уулзах үеэр нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа дараах зүйлийг судалж, шийдвэрлэх чиглэл өгөв. Үүнд:

  • Нийтийн тээврийнхэн нэг цагт 35800 төгрөгийн татаас улсаас авдаг. Энэ нь автобусны жолооч нар рейсээ хиихэд чухал хангалт болдог ч нийтийн тээврээр үйлчлүүлэгчид тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна.


  • Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн идэвхитэй 100 орчим чиглэл байгаа тухай нийслэлээс гаргасан мэдээлэл байдаг ч өнгөрсөн 4 жил орчмын судалгаагаар 400 орчим идэвхитэй чиглэл байгааг уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа.
  • Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна.

Тиймээс хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтгаан болсоор байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.  



Холбоотой мэдээ