Засмал замын дугуйн уралдааны УАШТ энэ сард болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-18 14:38:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах засмал замын дугуйн уралдаан 2020 оны 9 дүгээр сарын 25-27-нд Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол наадам цогцолборын зам дээр болно.


Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээн нийтдээ 12 насны ангилалд болж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна хэмээн Монголын дугуйн холбооноос мэдээлж байна.


Тухайлбал, Элит төрөлд эрэгтэй, эмэгтэй шилдэг дугуйчид өрсөлдөх бол Өсвөр үе ангиллын эрэгтэйчүүд 15-16, 17-18 нас, эмэгтэй 15-18 насны тамирчид хурдаа сорино. Харин Мастер төрөлд 30-39, 40-49, 50-59 нас, 60-аас дээш нас гэсэн ангиллаар явагдана. Сонирхогчдын төрөлд эрэгтэй 19-34, эмэгтэй 19-өөс дээш нас гэсэн ангиллаар уралдах юм байна.

Холбоотой мэдээ