Европын холбооны төсвийн зардлыг нэмэгдүүлэхийг дэмжжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-18 16:12:58

БРЮССЕЛЬ. /TASS/. Цар тахалтай холбоотой гэнэтийн зардалд зориулж 2020 оны төсвийн зардлыг 6.2 тэрбум еврогоор нэмэгдүүлэх Европын холбооны шийдвэрийг Европын парламент дэмжжээ.


“Хямралыг даван туулахын тулд 6.2 тэрбум еврог нэмж олгохыг Европын парламентын депутатууд баталлаа. Европын холбооны 2020 оны төсвийг ийм дүнгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн Европын парламентын тогтоолд дурджээ.

Энэ мөнгөнөөс 1.09 тэрбум евро нь Европын холбооны түвшинд коронавирусний вакцин урьдчилан захиалахад зарцуулагдана. Үлдсэн 5.11 тэрбум еврог ЕХ-ны улсуудын зардлын тодорхой хэсгийг нөхөхөд зарцуулах аж. 

Вакцин урьдчилан захиалахын тулд Европын комисс Өрнөдийн 6 эмийн компанитай хэдийнээ яриа хэлэлцээ хийжээ. Европын холбооны гол нийлүүлэгч нь Их Британи, Шведийн “AstraZeneca” компани байх юм. 

Холбоотой мэдээ