Булган уул болон Харганы хөндийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-18 16:37:30

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж, аймгийн 2020 оны тодотгосон төсвийг баталснаас гадна зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжиж, Засгийн газарт уламжлах тухай байлаа.

Үүнд, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг Харганы хөндийг тусгай хамгаалалтад авах, Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул орчмын бүс нутгийг дурсгалт газрын ангиллаас дархан цаазат газрын ангилалд хамруулах талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн ИТХ-аас Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул орчмын бүс нутгийг дурсгалт газрын ангиллаас дархан цаазат газрын ангилалд хамруулах мөн Өлзийт сумын Бодонт багийн нутаг Харганы хөндийг түүх, соёлын дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжиж, Засгийн газарт уламжилахаар болов.  

Холбоотой мэдээ