30 гаруй ажлын байр зарлажээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-09-21 18:09:47

Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайтад Увс аймгийн дараах ажлын байрууд зарлагдсан байна. Үүнээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга, Завхан, Сагил сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга гэх мэт ажлын байрууд байна.

Харин гүйцэтгэх албан тушаалын хувьд Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчМал эмнэлгийн улсын байцаагч, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 18 сумын мал эмнэлгийн улсын байцаагч гэх мэт 30 гаруй ажлын байр зарлагдаад байна.

 

Холбоотой мэдээ