Испанийн вакцины талаарх мэдээллийг хулгайлсан гэх мэдэгдлийг хоосон таамаг гэв

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-18 16:56:47

БЭЭЖИН. /Хinhua/. Хятадын хакерууд коронавирусний вакцин бүтээж байгаа Испанийн төвүүдийн мэдээллийг хулгайлсан гэх мэдээлэл нь хоосон таамаг юм гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ.


“Бид иймэрхүү таамаг төдий мэдээллүүдэд анхаарал хандуулсан. Одоогоор нотлох баримт ирүүлээгүй байгаа холбогдох талууд ийм бодлогогүй мэдэгдэл хийхээ болино гэж найдаж байна" гэж дипломатч мэдэгдсэн байна.


Тэрбээр мөн хакерын халдлага бол бүх улс орны нийтлэг дайсан гэдгийг тэмдэглэв. "Ийм асуудлуудыг хакеруудтай тэмцэх яриа хэлэлцээ, уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх ёстой. Мөрдөн шалгах ажлыг мөн хамтын ажиллагааны хүрээнд хийх ёстой. Ийм гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд бид хамтран ажиллах ёстой" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нэмж хэлжээ.


Хятадын хакерууд коронавирусний вакцин боловсруулж буй Испанийн төвүүдийн мэдээллийг хулгайлсан гэж өмнө нь “El Pais” сонин мэдээлжээ. Гэхдээ тус сонины эх сурвалжууд яг ямар мэдээлэл хулгайлсныг тодорхой хэлээгүй байна.


 

Холбоотой мэдээ