ТЕГ-ын Ховд аймаг дахь газрыг Гавьяат хуульч Ц.Төмөр-Очирын нэрэмжит болголоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-21 11:30:16

Ховд /МОНЦАМЭ/. ТЕГ-ын Ховд аймаг дахь газрыг Гавьяат хуульч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дипломатч, ЗХУ болон БНМАУ-ын хүндэт чекист, хурандаа Цэгмэдийн Төмөр-Очир агсны нэрэмжит болгов. 

Тус шийдвэрийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 84 дүгээр тогтоолоор гаргасан байна. Үүнтэй холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ТЕГ-ын Ховд аймаг дахь газарт Цэгмэдийн Төмөр-Очир агсны цээж баримлыг хүндэтгэн залж, түүний нэрэмжит алдрын танхимыг нээх ёслол болов. 

Тус үйл ажиллагаанд Ховд аймгийн хууль хүчний байгууллагуудын төлөөлөл, мөн гавьяат хуульч Ц.Төмөр-Очир агсны гэр бүл, үр хүүхдүүд  урилгаар оролцжээ. 

Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын 100 жилийн ойг угтан зохион байгуулснаараа онцлогтой.  


Холбоотой мэдээ