Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-09-19 08:57:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүснэ.


2020 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ