АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Р.Гинзбург таалал төгсжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-19 10:24:45

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр олон жил ажилласан Рут Бейдер Гинзбург хорт хавдрын улмаас баасан гарагт 87 насандаа таалал төгслөө гэж тус шүүхээс мэдээлэв.


Тууштай либерал үзэлтэн бөгөөд Дээд шүүхэд шүүгчээр ажилласан хоёр дахь эмэгтэй болох Р.Гинзбург нь Вашингтон хот дахь гэртээ ар гэрийнхнийхээ дунд нас барсан гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.


“Манай улс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хуульчаа алдлаа” гэж АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс мэдэгдсэн байна.


Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан Р.Гинзбург Дээд шүүхэд 1993 оноос хойш 27 жилийн турш ажилласан ажээ. Тэрбээр нойр булчирхайн хорт хавдрын улмаас нас баржээ.


Р.Гинзбург таалал төгссөнөөр ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гурав дахь томилгоогоороо Дээд шүүх дэх консерватив олонхыг өргөжүүлэх боломж үүссэн байна. 

Холбоотой мэдээ