Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгуулав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-09-20 18:17:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ХХҮГ-ын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг нээлээ. Энэхүү төвийг нээснээр ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ, их, дээд сургууль төгсөж байгаа болон мэргэжлээ сонгох гэж буй 15-34 насны залуучуудад зөвлөгөө өгөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалт зохион байгуулах юм.

Дээрх загвар төв нь улсын хэмжээнд дөрвөн аймагт хэрэгжиж байна. Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй төсөл бөгөөд аймгийн ХХҮГ хамтран зохион байгуулж байна. Энэхүү төвийг тохижуулахад 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төслөөс санхүүжүүлжээ.

 

Холбоотой мэдээ