Үерт нэрвэгдэн орон гэргүй болсон айлуудыг орон сууцтай болгоно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-20 17:25:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 52 айл өнгөрсөн долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.  

Саяхан УИХ-ын гишүүн Т.Аубакир Улаанхус суманд ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас орон гэргүй болсон иргэдийн байдалтай газар дээр нь танилцжээ. Тэрээр дөрвөн айлыг орон сууцтай болгох асуудлыг ТИКА олон улсын байгууллагад уламжилж, 2021 оны эхний улиралд багтаан  ашиглалтад оруулахаар болсон байна.

Мөн Улаанхус сумын Согоог голын ус жил бүр үерлэж, айл өрхүүдийн хашаа байшин нурах, худгийн ус бохирдох, машин техникээ эвдэх зэргээр хохирол учруулсаар байгаа.

Иймд уг асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сумын төвийг тойруулан 8 км далан бариулахаар холбогдох яамдтай хамтран ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ