Хөнгөн атлетикчид түүхт 60 жилийн ойн баяраа уралдаанаар эхлүүлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-20 07:53:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн өсвөр, насанд хүрэгчид, ахмад мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол өчигдөр Налайх дүүрэгт болов.


Налайх дүүрэгт байрлах олон улсын жишигт нийцсэн хөнгөн атлетикийн зам,  талбайд болж ёслолд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МХАХ-ны ерөнхийлөгч Л.Болд, Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар хүрэлцэн ирж оролцов.



МХАХ-ны 60 жилийн ойн хүрээнд тэмцээн уралдаанаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, түүхэн ном, баримтат кино, сургалт-семинар, гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн уулзалт-ярилцлагууд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.



Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн өсвөр, насанд хүрэгчид, ахмад мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол өчигдөр Налайх дүүрэгт болов.



МХАХ нь Монголын ууган спорт холбоодын нэг бөгөөд “Токио-1964” олимпын наадмаас эхлэн олон арван хөнгөн атлетикчид олимпын дэвжээнд тоосоо өргөсөн түүхтэй.



Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас 2021 онд зохион байгуулах “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлыг марафонч Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар хангаад байгаа юм.


Ташрамд дуулгахад, гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од нь 5 дахь олимпын наадамдаа өрсөлдөхөөр Япон улсад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.

Холбоотой мэдээ