Японд спортын тэмцээнүүдтэй холбоотой хязгаарлалтыг сулруулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-20 09:16:31

ТОКИО. /NHK/. Японд спортын тэмцээний үзэгчдийн тоог 5000-аас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтыг сулруулсантай холбоотойгоор бейсболын тэмцээнүүдийг бямба гарагт олон үзэгчтэйгээр зохион байгуулжээ.


Мэргэжлийн бейсболын тэмцээнийг зохион байгуулагчид одоо цэнгэлдэх хүрээлэнгийн тэн хагаст үзэгчдийг хүлээн авах боломжтой болжээ. “Yokohama” цэнгэлдэх хүрээлэнд бямба гарагт болсон тоглолтыг 13 мянга гаруй хүн үзсэн байна.


Мөн цэнгэлдэх хүрээлэнд болох мэргэжлийн хөлбөмбөгийн тэмцээнүүдийг илүү олон үзэгч үзэх боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ