“Үндэсний номын баяр-2020” гурав дахь өдрөө үргэлжилж байна

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2020-09-20 10:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Үндэсний номын баяр-2020” гурав дахь өдрөө үргэлжилж байна.


Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж байгааг зохион байгуулагчид хэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыг энэ жил УИХ-ын даргын ивээл дор Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэхээрээ онцлогтой болж буй юм.


“Үндэсний номын баяр-2020”-ын ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Үндэсний болон хотын төв номын сан, “Номын ертөнц” клуб, МЗЭ, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн газрууд, Мэдээлийн түнш, дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний цахим И-Сан, Монгол костюмс төв, Хатун төв, Язгуур контент ХХК, Юнител, МСS групп ажиллаж байна.


Энэ жилийн номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдааныг цахим орчинд өрнүүлэх юм.

Холбоотой мэдээ