Тайландад олон мянган хүн жагсжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-20 10:37:39

БАНГКОК. /BBC/. Тайландын нийслэл Бангкок хотод олон мянган хүн жагсаж, хаант засгийн үүрэг тэргүүтэй улс төрийн тогтолцоонд шинэчлэлт хийхийг уриалжээ.


Цагдаа нарын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд ийм олон хүн оролцсон жагсаал өрнөөгүй бөгөөд ойролцоогоор 15 мянган хүн цугласан байна. Тэдний зарим нь “Феодализмийг зогсоо, ард түмэн урт наслаг” хэмээн хашхирч байжээ.


2014 онд төрийн эргэлтээр засгийн эрхийг авч, өнгөрсөн онд маргаан дагуулсан сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Прают Чан-очаг огцрохыг шаардсан жагсаал энэ оны долоодугаар сараас хойш өрнөсөн юм.


Бямба гарагт оюутнуудын зохион байгуулсан жагсаал “Thammasat” их сургуулиас хааны ёслолын үйл ажиллагаануудыг явуулдаг байсан ордны хажуугийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилжээ.


Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, бямба гаргийн жагсаалд 50 мянган хүн оролцжээ. Тэд ням гарагт мөн дахин жагсахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ