Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-20 18:49:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 20-ны өдрөөс албан ёсоор айлчилж байна.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Москва хотын “Домодедово” нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид угтсан байна.


Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана.

Холбоотой мэдээ