Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 91 хувийн үр дүнтэй хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-21 17:57:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2016-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр давхардсан тоогоор 19 сумын 2.6 сая гаруй га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийжээ. Мөн Өндөр-Улаан, Ихтамир, Булган, Цэнхэр, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан, Жаргалант, Хотонт, Чулуут, Хангай, Булган, Хайрхан сумын ойн сангийн 55.1 мянган  га талбайд хөнөөлт шавжийн устгалын ажлыг 91.0 хувийн техникийн үр дүнтэйгээр гүйцэтгэсэн байна.

2018 оноос хойш тэмцлийн ажлын үр дүн, уур амьсгалын орчин нөхцөлөөс шалтгаалан ойн хөнөөлт шавж, өвчний тархалттай талбайн хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан байна. 2019 онд зарим сумын ойн сан, томоохон голын сав дагуух навчит ойд хөнөөлт шавж 13.0 мянга орчим га талбайд тархсаныг судалгааны явцад илрүүлж, 2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 13.0 мянгаас доошгүй га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэжээ. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг нийт 460.0 мянган га талбайд гүйцэтгэж, хөнөөлт шавжийн голомттой зарим сумын ойн сангийн 2200 га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан тэмцлийн ажлыг гүйцэтгүүлж эхлээд байна.

Хангай, Цахир, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур сумын 25.0 мянган га бэлчээрт микробиологийн аргаар, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Хашаат сумын 70.0 мянган га талбай бэлчээрт байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцсэн байна.

Холбоотой мэдээ