Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-21 13:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан энэ пүрэв гаригт буюу 9 дүгээр сарын 24-нд болно.

Зөвлөлийн энэ оны  гуравдугаар хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга болон гишүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөвлөлийн ажлын албанаас үйл ажиллагааны танилцуулга хийх ажээ.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Мөн “Ковид-19” цар тахал терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ