Трампыг хордуулахыг завдсан эмэгтэйг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-21 14:22:38

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт рицин хэмээх хортой бодис бүхий илгээмж явуулсан хүн эмэгтэй байсан бөгөөд түүнийг саатуулсан гэж CNN суваг хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, уг эмэгтэй саатуулагдах үедээ зэвсэглэсэн байжээ. Түүнийг АНУ-ын Хил, гаалийн албаны ажилтнууд Канадаас Америк руу нэвтрэх гэж байхад нь баривчилсан байна. Түүнд удахгүй ял тодорхойлох бөгөөд нэрийг нь нууцалж байгаа аж.


АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Дональд Трампт хаягласан сэжигтэй илгээмж илрүүлсэн тухай CNN суваг өнгөрөгч бямба гарагт мэдээлжээ. Илгээмжийг шалгахад рицин хэмээх хортой бодис илэрсэн байна. Энэ нь кастор шошноос гарган авдаг маш хүчтэй хор юм. Энэ хэргийн талаарх мөрдөн байцаалтыг Холбооны мөрдөх товчоо (FBI) болон АНУ-ын нууц алба явуулж байгаа аж. Захидлыг Канад улсаас илгээсэн байна. Хортой бодис бүхий захидал илэрсэн болохыг Холбооны мөрдөх товчоо баталжээ. 

Холбоотой мэдээ