Цэвэр усны шугамд холбох ажил ирэх сард дуусна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-21 16:24:47
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зөөврөөр усаа авч хэрэглэдэг Шинэжинст сумынхан тун удахгүй цэвэр усны шугамд холбогдож, усан хангамжийн асуудалгүй болно.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй тус ажлын хүрээнд шугам сүлжээний ажил ирэх сард дуусч, ашиглалтад орох юм байна. Тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн дэмжлэгтэйгээр бий болсон гүн өрмийн худгийг түшиглэн, гурав орчим км талбайд цэвэр усны шугам сүлжээг тавьж байгаа аж.
Шугам сүлжээний ажил дууссанаар сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагууд усны хэрэглээгээ хангах эх үүсвэртэй болж байгаа юм. Ирэх жилээс айл өрхүүд рүүгээ шугам сүлжээг холбохоор төлөвлөжээ.
Холбоотой мэдээ