Аймгийн ИТХ-д эмэгтэй 10 төлөөлөгч ажиллажээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-21 22:06:50
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу байгуулсан аймгийн ИТХ-ын 2016-2020 оны ээлжит сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч, өнгөрсөн долоо хоногт хаалтын буюу хүндэтгэлийн хуралдаанаа хийсэн. Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулиар ИТХ хурлын байгууллага бий болсноос хойш орон нутгийн ИТХ-ын сонгууль 7 удаа болж, 8 дахь удаагийн сонгууль тун удахгүй болох гэж байна.
Бүрэн эрхийн хугацаанд Баянхонгор аймгийн ИТХ 41 төлөөлөгчтэй байсан бөгөөд үүнээс Монгол ардын намаас 25 төлөөлөгч буюу 60 хувь, Ардчилсан намаас 16 төлөөлөгч буюу 40 хувьтай байжээ. Эрэгтэй 31 төлөөлөгч, эмэгтэй 10 төлөөлөгч байсан бол насны хувьд хамгийн ахмад нь 63 настай, хамгийн залуу төлөөлөгч 32 настай байв. Боловсролын хувьд 98 хувь нь дээд боловсролтой төлөөлөгчид байжээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хамгийн олон удаа буюу таван удаа нэр дэвшиж, сонгогдсон төлөөлөгч бол Г.Батжаргал. Тэрээр Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн юм.
ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсон Ц.Төмөрбаатар, Ц.Сэмжиддорж нарын төлөөлөгчид байгаа бол Д.Амарсанаа, Р.Лхагвасүрэн, Ж.Ганхүлэг, П.Зоригтбаатар, Д.Цэрэнхорлоо, Д.Жаргалсайхан, Г.Хоролсүрэн, Ц.Очирбал, Б.Төмөрбаатар, М.Батбаяр нар тус тус гурван удаа сонгогдсон байна.
Холбоотой мэдээ