Эрхзүйн зөвлөгөөг утсаар үнэ төлбөргүй өгнө

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-21 17:52:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс сар бүрийн 3 дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг утсаар тогтмол өгдөг.

Энэ сарын хууль эрхзүйн зөвлөгөө өгөх өдөр 23-нд тохиож байна. Энэ өдөр иргэд 09:00-17:00 цагт /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран тогтмол хийж ирэв.



Холбоотой мэдээ