“Алтан намар”-аас шилдэг зохион байгуулалттай хамт олноор шалгарлаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-21 21:10:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотод зохион байгуулсан “Алтан намар”-аас Өмнөговь аймаг шилдэг зохион байгуулалттай хамт олноор шалгарлаа.
“Алтан намар” үйл ажиллагаа нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Энэ жилийн “Алтан намар-2020” үйл ажиллагааны “Шилдэг зохион байгуулалтай аймаг”-аар Өмнөговь аймаг шалгарч тариаланчдынхаа хөдөлмөр бүтээлийг үнэлүүллээ. Тус аймгийн ногоочид, хөдөлмөрчдийн хувьд уг арга хэмжээнд жил болгон оролцож хувиараа “шилдэг номинаци”-д шалгардаг байсан бол энэ жил анх удаа баг хамт олноороо ийн манлайлсан юм.
Холбоотой мэдээ