Газар хөдлөлтийн чичирхийлэл Сэлэнгэ аймагт мэдрэгджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-09-22 12:15:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Улаанбаатарын цагаар 02 цаг 19 минут 52 секундэд Сэлэнгэ аймагт газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Энэхүү газар хөдлөлт нь ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 км зайд болсон аж. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Сэлэнгэ, Дархан-Уул, Эрдэнэт, Хөвсгөл, Улаанбаатар хот орчмоор оршин суугчдад мэдрэгдсэн байна. Одоогоор дээрх аймгуудад хэдэн балл мэдрэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд судалж байна. 


Холбоотой мэдээ