БНХАУ Америкийн компаниудын хар жагсаалт гаргаж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-22 11:21:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын технологийн компаниудыг хар жагсаалтад бүртгэж байгаа боловч энэ жагсаалтыг хэзээ нийтэлж болох талаар хараахан шийдвэр гаргаагүй байна гэж “The Wall Street Journal” сонинд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.


БНХАУ-ын удирдлага компаниудынх нь эсрэг Вашингтоны үйл ажиллагаанд хариу өгөхийг оролдсон ч АНУ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүү хатуу арга хэмжээ авахаас зайлсхийхийг хичээсэн гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Америкийн компаниудын хар жагсаалт гаргах гэж байгаагаа Хятадын эрх баригчид тус улсын харилцаа холбооны “Huawei Technologies” компанид хязгаарлалт тавьсны дараахан буюу 2019 оны тавдугаар сард анх мэдэгдсэн юм.


 “The Wall Street Journal” сонинд тэмдэглэснээр, сүүлийн долоо хоногуудад Хятадын байгууллага хоорондын тусгай бүлэг ““найдваргүй байгууллагуудын” жагсаалтыг гаргах ажлаа” түргэтгэсэн байна. Энэ нь АНУ-ын гаргасан Хятадын компаниудын жагсаалтын хариуд хориг арга хэмжээ авч болзошгүй компаниуд юм. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид "одоогоор энэ жагсаалтыг хэзээ нийтлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийтлэх хэрэггүй гэж үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ