Азийн хөгжлийн банкны ажлын баг Ховд аймагт ажиллалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-22 15:21:43

Ховд/МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй ажлын баг энэ сарын 21-ний өдөр Ховд аймагт ажиллав.

Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцов. 

Ховд аймаг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Тодруулбал, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, орлогыг орлуулан тооцох аргаар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа”, хүнс тэжээлийн үйлчилгээ үзүүлж буй.

Азийн хөгжлийн банкны ажлын багийнхан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нэг өрхийн гэрт зочиллоо. 

Холбоотой мэдээ