Вакциныг тэгш хүртээмжтэй байлгах баталгааг олгох ёстой гэж үзэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-22 14:44:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний вакциныг бүх улс оронд тэгш хүртээмжтэй байлгах баталгааг НҮБ олгох ёстой гэж үзэж байгаагаа Малайзын Ерөнхий сайд Мухиддин Яссин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 жилийн ойг тохиолдуулсан хүндэтгэлийн хуралдааны үеэр мэдэгджээ.


COVID-19”-н цар тахал олон хүний амийг авч одсон бөгөөд эрүүл мэндийн тогтолцооны бодит нөөц бололцоо, хүчин чадлыг харуулсан юм. Нийгэм, эдийн засгийн үр дагаврууд мөн маш ноцтой байх юм. Вакциныг гарсных нь дараа бүх улс үндэстэнд хүртээмжтэй байлгах баталгааг олгох ёстой бөгөөд энд ямар ч ялгаварлан гадуурхалт байх ёсгүй. Үүнд л НҮБ үүргээ гүйцэтгэх ёстой. Цар тахал хэнийг ч ялгаагүй гэдгийг бид санаж, бидний авах арга хэмээ зөв байх ёстой ” хэмээн Мухиддин онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ