Согтуу жолооч гурван машин мөргөж 2 хүнийг гэмтээжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-23 16:25:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Согтуу жолооч зогсоолд байсан гурван машиныг мөргөж, хоёр хүнийг гэмтээжээ.


Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хөрш заан” хотхонд өчигдөр 21.30 цагийн орчим “Lexus RX350” маркийн автомашины жолооч Б нь хотхоны зогсоол дээр машинаа тавих гэж байхдаа 3 машиныг мөргөсөн байна. Улмаар 27-30 настай, 2 хүнийг гэмтээжээ.


Осол гаргасан жолооч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байна. 

Холбоотой мэдээ