Монголын агаарын хөлөг анх удаа Унгар улсад буулаа

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-09-24 09:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Унгар улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн түүхэнд анх удаа  “Мөнх хаан Боинг 737-800” МИАТ-ийн агаарын хөлөг Будапешт хотын Лист Фэрэнцийн нисэх онгоцны буудалд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11:20 минутад газардлаа.


Будапешт хот руу хийсэн энэхүү нислэг нь Унгар улс руу зорчигч тээвэрлэж буй хамгийн анхны нислэг гэдгээрээ онцлог юм.

Унгар дахь Монгол Улсын ЭСЯ-ны мэдээлснээр, УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Будапешт-Франкфуртын чиглэлийн тус нислэгээр Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах 127 оюутан, нутаг буцах 17 иргэнийг суулгажээ. Мөн Стипендиум хунгарикум-аар дамжуулан Будапештээс бусад хотод суралцах оюутнуудын их, дээд сургуулиудтай холбогдож, нисэх буудлаас унаа гаргах, тосож авах ажлыг зохион байгуулсан байна.


Ташрамд дурдахад, одоогоор үндэсний агаарын тээврийн онгоц АНУ-ын Сиатл, Австралийн Сидней, Чехийн Прага хот руу анхны шууд нислэгийг амжилттай үйлдэж иргэдээ эх оронд нь авчирчээ.

 


Холбоотой мэдээ