А.Нямдаваа мэдээлэл зүйн олон улсын олимпиадын алтан медаль хүртлээ

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2020-09-24 11:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд Сингапур улсад онлайнаар зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.


Манай улсаас энэ жил хамгийн өндөр чансаатай байсан Амарын Нямдаваа, Шинэзулын Билгүүдэй, /хоёул Сант сургууль/, Бат-Оргилын Бадрангийх, /Эрхэт эрдэм сургууль/, Баттөрийн Хангал "Эрхэт эрдэм" нарын 3 сурагч оролцсоноос А.Нямдаваа тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт гаргалаа.


А.Нямдаваа нь 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас манай улсын анхны мөнгөн медалийг авч байжээ. Мэдээлэлзүйн олон улсын олимпиадад манай улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд 3 хүрэл, 1 мөнгөн медальтай байсан бол ийнхүү анхны алтан медалийг эх орондоо авчирч, амжилтаа ахиулаад байна. Ялангуяа, сүүлийн гурван жилд буюу 2018-2020 онд манай улс 1 хүрэл, 1 мөнгө, 1 алтан медаль хүртээд байгаа юм. 

Холбоотой мэдээ