"Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс" сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн эхэллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-24 12:07:15
Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хүрээнд "Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс" сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн эхэллээ.
Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ХХААХҮЯ, төслийн холбогдох мэргэжилтнүүд, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын хувийн мал үржлийн ажил үйлчилгээний аж ахуйн нэгжийн мал зүйч, малын эмч нар гээд нийт 250 гаруй мэргэжилтэн оролцож байна.
Өнөөдөр бэлчээр, мал аж ахуйн талаар мэдээлэл, хэлэлцүүлэг хийж, зөвлөмж гаргана.
Маргааш буюу 09 сарын 25-ны өдөр малыг бүртгэлжүүлэх, малын тэжээл чанар, хангамжийг нэмэгдүүлэх, мал сүргийн ашиг шим, тэсвэрт чанарыг сайжруулах, малын тоог эргэлтийн тооцооллын дагуу бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр Ихтамир суманд малчны хотонд үзүүлэх сургалтыг зохион байгуулах аж.
Холбоотой мэдээ