Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 30-наас эхэлнэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-24 12:10:47

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 30-наас ирэх сарын 13-ны өдөр хүртэл явуулна гэж аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаас мэдээллээ.

Цэрэг татлагыг 14 суманд зохион байгуулах бөгөөд аймгийн нэгдсэн татлага аравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Зуунмод суманд болох аж. 

Ташрамд, нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад эрүүл мэндийн үзлэгээр 13 сумын 630 гаруй залуус хамрагджээ. 

Холбоотой мэдээ