Харилцаа холбоо мэдээлэл, технологийн цахим уулзалт болов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-24 12:56:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллага (ITU)-ын Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (BDT)-ноос есдүгээр сарын 14-17-нд Цахилгаан холбоо, мэдээлэл холбооны технологийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн (EGTI) 11-р уулзалт, Мэдээлэл харилцаа холбооны технологийн /МХХТ/ өрхийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн 8-р уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтаар гишүүн орнуудын МХХТ-ийн хөгжлийн индексийн үзүүлэлтийн боломжит, хүртээмжтэй өгөгдөлд тулгуурлан бодит санал, 5G, МХХТ-ийн үнэ, үйлчилгээний чанар, олон улсын роуминг-той холбогдох үзүүлэлтийг тооцох судалгааны талаар ярилцлаа. Мөн МХХТ-ийн захиргааны өгөгдөл цуглуулах гарын авлага зэрэг баримт бичгийг танилцуулав. Мөн МХХТ-ийн ур чадвар, интернэт хэрэглэгчдийн үзүүлэлтийг оновчтой тооцох арга, туршлага, Филлипин улсын энэ оны эхний улиралд хийсэн МХХТ-ийн хувь хүн, өрхийн судалгаа болон бусад улсын судалгааны туршлагаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг болон гишүүн орны 300 орчим төлөөлөл оролцож, олон улсын туршлага, мэдээлэл солилцов.

Холбоотой мэдээ