Өчигдөр 270 сорьцод коронавирусний шинжилгээ хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-24 12:14:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 270 сорьцод шинжилгээ хийжээ. 

 

Шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусний халдвар илрээгүй хэмээн ЭМЯ мэдээлэв. 


Манай улсад өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 313 тохиолдол бүртгэгдсэнээс 302 нь эдгэрээд байна. Одоо хяналтад найм, гэрийн ажиглалтад таван хүн байгаа бол 289 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.


ХӨСҮТ-д одоогоор 11 хүн эмчлүүлж байгаа бөгөөд есөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж. 

Холбоотой мэдээ