Мобиком корпораци Нэгдсэн эмнэлэгт 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-24 15:46:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мобиком корпораци 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком корпораци “Хайр түгээе” болон “Хэрэглээг ухаалгаар” 2 төрлийн цэнэглэгч картаа худалдаанд гаргаж, эдгээр картын 5, 6-р сарын худалдан авалтын 10 хувийн орлого болох 9 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө.

Тодруулбал "Ковид-19" халдвараас хамгаалах, бэлэн байдлыг хангах эм, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, 1000 ширхэг амны хаалт, 1250 хос бээлий, когуляцийн аппарат зэрэг  тоног төхөөрөмжийг  хандивлав. Мөн Нэгдсэн эмнэлгийн  Чанар аюулгүй байдал, Дотоод хяналтын алба Мобикомын салбартай хамтарч "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяны хүрээнд нийт ажилчиддаа урмын үг мессежээр илгээж байгаа ажээ.


Холбоотой мэдээ